За энэ удаад Заяа найзынхаа өгсөн оньсогыг таалгая. Надад жигтэйхэн гоё оньсого санагдсан юмаа.
"Цагаан гуа хатан
Арван хоёр дагуултай
Амны мөнгөн халбагатай
Аржгар пансан алчууртай" тэр юу вэ? Бүтэн сайнд хариуг нь бичье.
Thursday, November 29, 2007
Subscribe to:
Post Comments (Atom)
16 comments:
Яанаа, хүн таадаггүй юу? Би хэлчих үү?
12 salaa evertei buga hehehe. yu yum be ene chin? esvel sar, odnii 12 od baina. tnegriin suun zam mam... zaza haduurchih shig bollo. medkue medku, bi enchee uchraa olohgui, noirni solio ch garahgui zovjinoooo he
12 сар өвөл нтр гэж орж ирээд байхийн. Бодож байна. Мөс цан хүүрэг..
Гарын арван хуруу байх аа
бишээ биш. Мал гаргалаа гээд боддоо. Амжилт хүсье. таагаарай.
Гүзээь сархинаг, хос юм болов уу
Цагаан сарын ууц
Арай биш байнаа.
Ганга, Бум-Эрдэнэ 2 үргэлжлүүлээд сайн боддоо. Дөхөж байгаа юм шигээ.
Хонины толгой
Хонины толгой бишээ. Яг хонь гаргалаа тэгээд боддоо. Гэдэс дотор нь бол биш.
За, тэгвэл хонь гаргахаар хүүхдээр юугийн нь түшүүлдэг билээ???
Ээ, энэ Заяа яасан тэвчээргүй /улаан даавуу гэх гэснээ болив/ амьтан бэ??? Ганц сайхан оньсого таалгачихаад тэвчээд жаахан хараач дээ. Хүмүүсийг нэлээд зовоож байж хариуг нь хэлнэ байгаа даа. Амаа үдээ, хө. Бүтэн сайн болтол зай ч байна лай ч байна. Өөр хүн таачих ч байсийм билуу, хэхэ
Ганаа бж: Хурдан таагаасай гэхээс... л. Тэгээд дөхүүлээд байхад чинь яасан таадаггүй хүмүүс вэ?
Аа-ха, өвчvv юм байна шvv дээ.
Баярлалаа Заяа, бараг таачих шиг боллоо.
Хаа буюу хавирга л байна даа.
Post a Comment